Ээлжит хичээлийн хөтөлбөр

Ээлжит хичээлийн хөтөлбөр-1
Хичээлийн сэдэв : Танилцуулга, түүний бүтэц онцлог
Хичээл заах анги : 7-р анги
Зорилго : Танилцуулга бэлтгэхийн тулд түүний бүтэц онцлогийг судлаж мэдэх.
Зорилт :
·         Танилцуулга бэлтгэх төлөвлөгөө боловсруулна.
·         Танилцуулга бэлтгэх программын бүтэцтэй танилцана.
·         Танилцуулга боловсруулах программын онцлогийг мэднэ.
Агуулга : Powerpoint программын тухай, танилцуулгын бүтэц онцлог
Хэрэглэгдэхүүн :
Арга зүй :

Хичээлийн үе шатууд
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Сэдэлжүүлэх, сэргээн санах
- Хүүхдүүдээ та нар өөрсдийнхөө танилцуулгыг бусдадаа танилцуулах гэж байна гэж саная, тэгвэл ямар программ ашиглах вэ?

- Танилцуулга дотроо та нар юу юуг оруулж өгөх вэ?
Хичээлийн сэдвээ бичээрэй.
“Танилцуулга, түүний бүтэц онцлог”
- word
- paint
-


- овог, нэр, нас, хүйс, анги, хийх дуртай зүйл.. гэх мэт
2
  Шинэ мэдлэг    олгох     
- Аливаа танилцуулгыг хийхээсээ өмнө
   1.    Тавигдасан зорилгын дагуу мэдээллээ цуглуулна.
   2.    Цуглуулсан мэдээллээ ямар хэлбэрээр илэрхийлэхээ төлөвлөнө.
     3.    Танилцуулгын агуулгын, бүтцийн төлөвлөлт, зураглал хийнэ
   4.    Төлөвлөгөөний дагуу программаа сонгон ажиллана.

- Танилцуулга боловсруулахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг программ бол Powerpoint. Энэ программ нь зураг, график, видео, дуу зэргийг оруулан танилцуулгаа бэлтгэж болдог.

1. Хүрээн дотор товшиж бичвэрийг бичнэ.

2. Хүрээнээс өөр хэсэгт бичвэр оруулахдаа
Insert -> textbox командыг сонгож бичвэрийг оруулна.
3. Шинэ хуудас (slide) нээх
Home -> New slide командыг сонгож нээгдэх слайдын төрлүүдээс сонгоно.
4. Дэвсгэрийн өнгө, дизайн оруулах
Танилцуулгын загварыг өөрчлөхдөө Design цэсийг сонгоно.


5. Бүтэн дэлгэцээр харуулж, тоглуулах хэлбэрүүд



6. Дэлгэц солигдох, хөдөлгөөн оруулах
    ·         Хөдөлгөөн оруулахдаа Transition цэсийг ашиглана.
    ·         Танилцуулгаа бүтэн дэлгэцээр тоглуулж, слайдын хөдөлгөөний өөрчлөлтүүдийг харна.
    ·         Хөдөлгөөний хугацааг Timing цэсийг ашиглан тохируулна.
Танилцуулга боловсруулахад хэд хэдэн анхаарах зүйл байдаг. Үүнд:
   ·         Нэг слайдад хэт их бичвэр мэдээлэл оруулахгүй байх.
     ·         Үсгийн хэмжээ хүн бүрт харагдахуйц байх.
    ·         Хэт олон үсгийн хэлбэр, хэмжээ сонгохгүй байх.
   ·         Дэвсгэр болон бичвэрийн өнгө ялгарч харагдаж байх.
-       Сурагчид багштай харилцан ярилцаж, дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө.
3
   Бататгах
Сурагч бүр өөрсдийн танилцуулгаа төлөвлөнө үү.
Танилцуулгаа программ дээр бэлтгэнэ үү.
Даалгаварыг хийж гүйцэтгэнэ.
4
   үнэлгээ
Сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.
Өөрсдийн танилцуулгаа бэлтгэсэн сурагчид ангийнхандаа танилцуулна.
5  
   Дүгнэлт
     -       Танилцуулга бэлтгэхэд юу юу хэрэгтэй?
    -       Хэрхэн төлөвлөх тухай анги хамт олноороо ярилцана.

6
 Гэрийн      даалгавар
Ангид төлөвлөсөн танилцуулгаа сайжруулан программ дээр хийхэд бэлэн болгож ирнэ үү.

No comments:

Post a Comment